Ажлын цаг: Даваа-Баасан: 08:30-17:30

И-Мэйл

info@samoinstitute.mn, laboratory@samoinstitute.mn

Утас

(976)-11-342035. (976)-11-343117

Институтийн тухай

50 жил ой

Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт анх эрдэм шинжилгээний байгууллага үүсч хөгжсөний түүхэн 50 ЖИЛИЙН ОЙ энэ 2020 онд тохиож байна. Институтийн үе, үеийн хамт олон нийт ажиллагсдад БАЯРЫН МЭНД дэвшүүлье. Түүхэнд холбогдох баримт материалыг зураг, мэдээллийн хамт цувралаар хүргэж байна.

Институтийн тухай

Эрхэм зорилго

Даяаршлын эрин үед хүн амыг баталгаатай хүнсээр хүртээмжтэй хангахад идэвхитэй оролцож, Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг зах зээлийн шаардлагатай уялдуулан дээшлүүлэхэд үндэсний уламжлалт ур ухааныг шинжлэх ухаан-технологийн ололт, дэвшилтэй зохистой хослуулан, бодитой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго, нэр төрийн хэрэг мөн.

Боломж, Давуу тал

  • Өөрийн тохилог байр, техник хэрэгсэл, материаллаг бааз
  • 40 жилийн түүх бүхий нэр хүнд
  • Мэргэшсэн, туршлагатай ажиллагсад, эрдэм шинжилгээний хамт олон
  • Менежментийн зөв бодлого
  • Харилцан хамаарал бүхий бүтэц зохион байгуулалт
  • Туршилт, үйлдвэрлэлийн бааз, боловсруулах үйлдвэрүүд
  • Хүнсний үйлдвэрлэлд шуурхай үйлчлэх магадлан итгэмжлэгдсэн лабораториуд

Онцлох үйл явдлууд

1973 Архи пивоны үйлдвэрийн хуучин барилга байгууламжийг институтэд шилжүүлэн өгөв.

1979 ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын буцалтгүй тусламжаар байгуулсан өргөтгөлийн барилга, иж бүрэн лабораторийг ашиглалтанд хүлээн авав.